Аймгийн Засаг даргын 2016 оны А/323 дугаар захирамжийн дагуу Гурвансайхан суманд Засаг даргын нэрэмжит Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Тус бэлэн байдлын үзлэгийг угтаж сумын Засаг даргын баталсан бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөг боловсруулж хэрэгжилтийг 87% биелэлттэй ханган ажилласан байна.

Сумын Онцгой комисс, орон тооны бус штаб, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний бэлэн байдлын үзлэгийг 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 11:20 цагт, 22:30 цагт тус тус 2 удаа зарлан мэдээллийн дохиогоор шалгалаа. Үзлэг шалгалтад бие бүрэлдэхүүн 100 хувь хамрагдлаа.

Үзлэг шалгалтын явцад сумын болон байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний боловсруулалтын талаар заавар зөвлөмж өгч, үйл ажиллагааг сайжруулах, зөрчил дутагдлыг арилгуулах талаар хугацаат үүрэг өгч ажиллалаа.