Орхон-Уул аймгийн харьяат усан аялал сонирхогч иргэн Жамбалгаравын Энхбат, Чимэддоржийн Дашням нар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт гол мөрөн, нуурын усанд эрэн хайх аврах ажиллагаа явуулах зориулалт бүхий хийлдэг завийг бэлэглэсэн байна. Энэхүү завь нь 16 сая төгрөгийн өртөгтэй бөгөөд ард иргэдийнхээ аюулгүй амьдралын төлөө цаг наргүй зүтгэж байдаг аврагчдад гэнэтийн бэлэг болжээ. Эдгээр иргэд Дэлгэрмөрөн, Эг, Сэлэнгэ мөрөнд хийлдэг завиар хэд хэдэн удаа усан аялал амжилттай зохион байгуулж байсан бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадралын арван жилийн ангийн хүүхдүүд юм байна.