Аймгийн Боловсролын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, ДЗМОУБ-ын Ховд ОНХХөтөлбөртэй хамтран хүүхдийн бүтээлээр дамжуулан гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн үзэл санааг шийдвэр гаргах түвшинд хүргэх, хүүхдэд чиглэсэн гамшгийн эрсдэлийг бууруулахад нөлөөлөх “АЮУЛГҮЙ АМЬДРАХ УХААНД СУРАЛЦЪЯ!, ХЭВШҮҮЛЬЕ!, НӨЛӨӨЛЬЕ!” сэдэвт хүүхдийн гар зураг, эссэ бичлэгийн уралдааныг Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн удирдамж, зохион байгуулах журмын дагуу орон нутгийн түвшинд зохион байгууллаа. Гар зургийн уралдааны 6-10 насны ангилалд 5, 11-15 насны ангилалд 49, эссэ бичлэгийн уралдааны 11-15 насны ангилалд 25, 16-18 насны ангилалд 4,  нийт 83 бүтээл ирж уралдааны 1 дүгээр шатны орон нутгийн түвшинд шагналт байранд шалгарсан гар зургийн уралдааны 6 бүтээл, эссэ бичлэгийн уралдааны 8 бүтээлийг 2 дугаар шатны үндэсний түвшинд зохион байгуулагдах уралдаанд хүргүүлэв.