Улсын хэмжээнд гарч буй гол, усны аюулын тоо, хохирлыг бууруулах, ард иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, тусламж үзүүлэх, сэрэмжлүүлэг хүргэхэд нэгдсэн арга хэмжээний зорилго оршино.Арга хэмжээний хүрээнд Онцгой байдлын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/45 тоот тушаалаар эргүүлээр ажиллах бие бүрэлдэхүүнийг томилгоожуулж, өдөр бүр 8 албан хаагчийг 1 офицероор ахлуулан Булган, Буянт голын ай сав дагууд 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл эргүүлийн үүрэг гүйцэтгэлээ.