Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн бие бүрэлдэхүүн Тэс петролиум шатахуун түгээх станцын обьектод  гал түймэр унтраах тархалтын сургуулийг зохион байгууллаа. Газрын тос олборлодог, газрын тосны бүтээгдэхүүн хадгалдаг, борлуулдаг байгууллагуудын галын аюулгүй байдлыг хангуулах, ажилтан, албан хаагчдыг сургаж дадлагажуулах зорилготой тус сургалтад Тэс петролиум шатахуун түгээх станцын 11 ажилтан, албан хаагчид оролцлоо. Сургуульд оролцогчид гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх танхимын сургалтанд хамрагдаж, гал түймэр унтраах дадлага сургуулийг хийлээ.