Бага насны хүүхдүүдийг өдөр тутмын амьдралд тохиолдож болох, гал түймэр, үер усны осол, аюулаас урьдчилан сэргийлэх, болзошгүй аюул тохиолдсон үед өөрийгөө болон бусдыг хамгаалж сургах зорилгоор 2015 оны 09 дүгээр сарын 15-18-ны өдрүүдэд Манхан, Зэрэг сумдын Ерөнхий боловсролын дунд сургуулиудын 1-5 дугаар ангийн 240 сурагч, 20 багш нарт төлөвлөгөөний дагуу сургалтыг зохион байгууллаа. Сургалтын үер "Өсвөрийн аврагч" клубыг зохион байгуулах тухай сургуулийн захирлын тушаал гаргуулав.
Мөн “Өсвөрийн аврагч” клубуудад ашиглагдах багшийн гарын авлага 3, сурагчийн гарын авлага 20 ширхэгийг сургуулиудад тус бүр өгсөн.
Сургалтанд болзошгүй байгалийн аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх сурталчилгааны самбар, плакат ажиллуулж, Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг 260, хүчтэй цасан болон шороон шуурганаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг 260, зуднаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг 260, аянга цахилгаанаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг 260, аврагч мазаалайн зөвлөмж ном 260 ширхэгийн тарааж ажилласан.