Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахмад Б.Мягмаржав сургалт суртачилгаа хариуцсан мэргэжилтэн дэслэгч Х.Сумъяа нар  Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 08 сарын 14-ний А/530, Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын 2017 оны 08 сарын 14-ний Дугаар 13 тоот тушаалын дагуу Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажлыг эрчимжүүлэх зорилгоор тус дүүргийн Майхан толгой, Гүнтийн даваа, Зуслангийн бүсүүдэд дүүргийн ЗДТГ-ын Худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч,  Зуслангийн бүс дэх Цагдаагийн тасгийн төлөөлөгч нартай хамтарч 2017 оны 08 сарын 25, 30 болон 9 дүгээр сарын 06-ны өдрүүдэд хөдөлгөөнт эргүүл шалгалт хийлээ. Нийт 3 албан тушаалтан, 18 иргэн, 21 автомашиныг  шалгалтад хамруулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан. Хяналт шалгалтаар явах хугацаанд ямар нэгэн зөрчил дутагдал илрээгүй болно.