“Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын өдөр”-ийг угтаж Хан-Уул дүүргийн Онцгой комиссын даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 03 тоот “Газар хөдлөлтийн гамшгийн бэлэн байдлыг хангах дадлага , сургууль зохион байгуулах албан даалгавар, хэлтсийн даргын удирдамж гарган доорхи ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Хан-Уул дүүргийн 16-н хороодод “Гамшгийн аюул, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, авах арга хэмжээ, гар галлагаатай пийшин зуухны аюулгүй байдал, ашиглалт, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл түүнийг ашиглах талаар заавар зөвлөгөөг өгч 287 өрхийн 936 иргэнд гар ажиллагаатай пийшин зуухны аюулгүй байдал, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэл техникийн холбогдолтой осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар зааварчилгаа өгч тараах материал тарааж сургалт явуулсан байна.

Дүүргийн 12, 13, 14-р хорооны Туул тосгоны хүн эмнэлэг, 12,14-р хорооны өрхийн эмнэлэг, Хаанбанк, Улаанбаатар хотын банк, Түмэн Шувуут ХХК, Угтуул-Алтай ХХК, Башга ХХК, Баясахфүүдэс ХХК-ны Багро хүнсний үйлдвэр, Магнайтрейд ХХК, СодМонгол ХХК, СинчиОйл ХХК, МонСул ХХК, зэрэг шатахуун түгээх станцууд болон Био худалдааны төв, хүнсний дэлгүүрүүдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх аюулгүй байдлыг хангах, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл түүнийг ашиглах талаар заавар зөвлөгөө өгч дүүргийн 12,13,14-р хорооны захирагчийн ажлын албаны байранд гарсан гал түймрийг унтраах дадлага сургуулийг зохион явуулж нэгдсэн дүнгээр 2443 хүнд ухуулга сурталчилгаа хийж ажилласан.