Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль, гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сурталчлах, галын аюулгүй байдлын норм стандарт, дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах, иргэдийг аюулгүй амьдрах аргад сургаж, дадлагажуулах зорилгоор “Аюулт үзэгдэл, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр “MCS” дистрибюшин ХХК-ны Ховд аймаг дахь салбарын 10 ажилтанд хөтөлбөрийн дагуу зохион байгууллаа.

 Сургалтыг:

  • Галын аюулгүй байдлын тухай
  • Эмнэлгийн анхны тусламж
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс баталсан хүн нэг бүрийн үүргэвчинд байх зүйлс, ашиглах заавар

сэдвүүдээр зохион байгуулж болзошгүй аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх шторк үзүүлж, гал түймэр, ахуйн осол, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хуудас 30 ширхэгийг тараалаа.

             Сургалтын дараа оролцогчдоос сургалтын үр дүнгийн тухай асуумж авахад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн байлаа.

            “Аюулт үзэгдэл, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтын сургагч багшаар гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, а/д Б.Ганзориг, сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, д/ч Б.Одгэрэл, эмч-сэтгэлзүйч, д/ч Н.Хүрэлчулуун нар ажиллалаа.