Гамшгаас хамгаалах алба, тусгай зориулалтын мэргэжлийн анги, оюутан сурагч, ажилтан, иргэдийг гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд сургаж дадлагажуулах, гамшиг, аюулт үзэгдлийн үед мэргэжлийн байгууллагуудын харилцан ажиллаагааг хангах зорилгоор Мэдээлэл, харилцаа холбооны албанд 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гамшгаас хамгаалах ангиллын сургалтыг зохион байгууллаа.

Сургалтанд “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-ны Ховд аймаг дахь газрын 14 ажилтан албан хаагчид хамрагдлаа.

Сургалтыг:

-  Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах аргачлал

- Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдлага зохион байгуулалт, гүйцэтгэх үүрэг

- Галын аюулгүй байдал

- Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс баталсан хүн нэг бүрийн үүргэвчинд байх зүйлс, ашиглах заавар гэсэн сэдвүүдээр танхимын 2 цагийн сургалт зохион байгууллаа. Мөн болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх шторк үзүүлж, гал түймэр, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хуудас 28 ширхэгийг тараалаа. Сургалтанд оролцогчдоос сургалтын үр дүнгийн тухай асуумж авч сургалтын үр дүнг үнэллээ.

Гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын аюулгүй байдлын норм нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтыг Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, онцгой байдлын ахлах дэслэгч Б.Ганзориг хийлээ. Энэхүү сургалтыг орон нутгийн “Олон ястан” телевизээр сурталчилж ажиллалаа.