Онцгой байдлын үеийн хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд хүүхдийн оролцоог хангах, тэдэнд аюулгүй амьдрах мэдлэг олгох, болзошгүй ослын үед өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадвар эзэмшүүлэх зорилгоор аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд "Өсвөрийн аврагч-2016" тэмцээнийг Онцгой байдлын газар, Улаанзагалмайн хороотой хамтран зохион байгууллаа.