Жил бүрийн 10 дугаар сарын 13-ний өдрийг гамшгийн эрсдэлийг бууруулах олон Улсын өдөр болгон өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай энэ жил тус олон өдрийг "Аюулгүй амьдрах мэдлэг" уриатайгаар тэмдэглэсэн. Энэ өдрийн хүрээнд 2015 оны 10 дугаар сарны 09-ни өдөр "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийн арга хэмжээг зохион байгуулж явууллаа. Өдөрлөгийн үеэр  гал унтраах, аврах ажиллагааны дадлага, сургуулийг үзүүлэн иргэдэд Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг таниулан, Онцгой байдлын газарт шинээр ирсэн машин техник, багаж зэвсэглэмжийг танилцуулж, гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар заавар зөвлөгөө өгч, иргэдээс санал хүсэлт хүлээн авсан.